Тусламж хэсэг

Захиалгат худалдаа

Танилцуулга

Та манай дэлгүүрүүдийн санд байгаа онлайн худалдааны веб сайтуудаас болон бусад Канадын вебсайтуудаас хүссэн бараагаа хүссэн тоо хэмжээгээр захиалах боломжтой. Бид Канад улсын оnline дэлгүүрүүдээс таны захиалсан барааг таны хүссэн тоо хэмжээний дагуу агаараар болон газраар Монголд хүргэж өгч үйлчилдэг.Үүнд:

·         машин техник, сэлбэг хэрэгсэл

·         электрон бараа

·         хоол хүнс, амин дэм

·         бүх төрлийн хувцас

·         үнэт эдлэл

·         уул уурхай, газар тариалан

·         үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж

 

Бид хүргэлтийг өөрснөө хариуцан гүйцэтгэдэг ба барааны худалдан авалт, хадгалалт, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, хүргэлтийг бүрэн хангаж ажилладаг

Үйлчилгээний журам

  • Та Канадын online дэлгүүрүүдээс өөрт таалагдсан бараа бүтээгдэхүүнүүдээ сонгон манай захиалгын хуудасны дагуу захиалгаа өгнө. Таны сонгосон барааны үнэ дээр Канадын татвар, хүргэлтийн үнэ, хаягдлын өртөг зэрэг нэмэгдэнэ гэдгийг санаарай.
  • Та захиалгаа зааврын дагуу захиалгын хуудсыг бөглөн бидэнд илгээх бөгөөд бид ажлын 24 цагт багтаан Канадаас тээвэрлэх зардал, Монголын татвар, үйлчилгээний хөлсийг бодон захиалгын нийт үнийн дүнг танд э-шуудангаар мэдэгдэн та зөвшөөрч төлбөрөө хийснээр захиалга баталгаажна. Бид таны захиалгыг Улаанбаатар хот дотор хүргэж үйлчилнэ.